Хайлтын үр дүн
Хайлт олдсонгүй!
МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХАЛДАХ ХАЛДЛАГЫН ТӨРЛҮҮД
2016-02-19 0 коммент 486
Халдлага (Hacking) Халдлага гэдэг нь мэдээлэл авах, өөрчлөх, устгахын тулд компьютер болон компьютерийн сүлжээнд албан ёсны зөвшөөрөлгүйгээр нэвтрэхийг хэлнэ.

Сүүлийн үед халдлага нь кибер заналхийлэл ба кибер дайны нэг хэсэг болох нь улам бүр ихэсч энэ нь үндэсний аюулгүй байдалд ихээхэн аюул учруулж байна.

Үйлчилгээг бусниулах довтолгоо (Denial-of-Service)

Үйлчилгээг бусниулах довтолгоо гэдэг нь зөвшөөрөлгүй хэрэглэгч өгөгдлийн сан руу нэвтэрч,  зөвшөөрөлтэй хэрэглэгчдийг үйлчилгээ авах боломжгүй болгодог.

Хортой код (Malicious code)

Хортой код гэдэг нь системд гэмтэл учруулдаг програмыг хэлдэг. Вирус, өт, Trojan horses зэрэг нь хортой кодын төрлүүд юм.

Компьютерын вирус гэдэг нь компьютерийн системийн хэсэг эсвэл хэрэгцээт файлын хэсэгт өөрийн хувилбарыг үүсгэн олширч, компьютерийн систем болон өгөгдлийг гэмтээдэг хэрэгцээгүй програм юм.

Компьютерын өт нь файлуудыг өөрчилдөггүй боловч хэрэглэгчид харагдахгүйгээр санах ойн хэсэгт сууж, өөрийгөө олшруулснаар үйлдлийн системийн ажиллагааг доголдуулдаг вирусны төрөл.

Trojan horses нь аюулгүй мэт байдаг боловч үнэн хэрэгтээ ил харагдахгүй байгаа програмуудыг зогсоож, системийг халдлагад өртөмхий болгох хортой ажиллагаатай програм.

Хувь хүний мэдээллийг цуглуулж халдлага хийх буюу Social engineering

“Social Engineering” гэдэг нь хууль бусаар мэдээлэл цуглуулж, халдлага хийх арга. Санхүүгийн залилан хийх зорилгоор хувийн мэдээллийг интернэтээр дамжуулан хулгайлах үйлдэл болох фишинг нь үүний жишээ юм. Фишинг нь интернэт дэх ноцтой гэмт хэргийн үйл ажиллагаа болоод байна. 

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Таны бичсэн сэтгэгдэлд www.av.mn хариуцлага хүлээхгүй болно.

нийт сэтгэгдэл (

0

)

Нийтлэх